Мэдлэгт тулгуурлан үнэ цэнийг бүтээнэ

Кью Эм Си ХХК нь ашигт малтмалын салбарын үйлчлүүлэгчдэдээ хамгийн өндөр чанартай, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Бид концепцоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх төслийн бүх үе шатанд техникийн, менежментийн болон стратегийн зөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн менежмент, үйлдвэрлэлийн автоматжуулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежмент зэрэг үйлчилгээнүүдийг санал болгодог. Бид Монгол улсын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт олон улсын шилдэг туршлага, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэхийг зорьж байна.

Бодлогын судалгаа

Манай мэргэжилтнүүд байгалийн баялгийн засаглал, уул уурхайн ногоон шилжилт, нийгмийн лицензтэй холбоотой асуудлаар аймаг сумдын засаг захиргаа, эрх баригчдад бодлогын судалгаа, зөвлөмж өгдөг.

Байгаль орчин, нийгэм, засаглал

Бид үйлчлүүлэгчдэдээ дотоодын болон олон улсын дүрэм журмыг дагаж мөрдөх, үйл ажиллагаа явуулах нийгмийн лицензийг нь баталгаажуулахад тусалдаг.

Төслийн менежмент

Манай төслийн менежментийн багийн хамт олон нь уул уурхай болон барилгын төслүүд дээр ажиллаж байсан арвин туршлагатай.

Уурхайн техникийн зөвлөх үйлчилгээ

Бид ашигт малтмал, геологи, уурхайн инженерчлэл ба төлөвлөлт, уурхайн ашиглалт, уурхайн усны менежмент, геотехникийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг.

Уурхайн хаалт

Бид уул уурхайн компаниудад олон улсын стандарт, Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулахад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Манай компани нь үйлчлүүлэгч бүрт зориулсан онцгой шийдлийг санал болгохыг эрмэлздэг.

Бидэнтэй шууд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Бидэнд итгэдэг компаниуд

Бид олон төрлийн компаниудтай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцдаг.